Эрх зүйн үндэслэл

  • Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйл
  • Сангийн сайдын 2019 оны 309 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хөнгөлөлт,илүү төлөлтийг хуулийн дагуу буцаан олгох, данс хөтлөх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах журам”
  • Сангийн Сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тушаалаар батлагдсан “Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих журам”
  • Татварын албадад хүргүүлсэн аргачлал, заавар

ХХОАТ-ын буцаан олголтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Алхам-1 Татвар төлөгчөөр бүртгүүлэх
  • Алхам-2 Татварын тайланг бэлтгэх
  • Алхам-3 Хөнгөлөлт эдлэх хавсаралт мэдээ, файл хавсаргаж тайланг илгээх
  • Алхам-4 Татварын алба тайланг хянаж баталгаажуулж авсанаар буцаан олголтыг 2-р улиралд багтаан буцаан олгоно.

Буцаан олголтын анхаарах асуудлууд

  • Хөнгөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь заавал татварын тайлангаа илгээсэн байна.
  • Илгээсэн тайланг баталгаажсан эсхийг шалгах. Тайлан хүлээн авсан төлөвтэй байна
  • Албан татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй бөгөөд орон сууцны хөнгөлөлтөөс бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй.
  • Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлтийг зөвхөн 1 удаа эдэлнэ
  • Албан татвар төлөгч нь ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүү болон анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсны хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ.
  • Хувь хүний хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн албан татвараас чөлөөлнө. Харин ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүний орлогыг чөлөөлөхгүй.
  • “Хялбаршуулсан горим”-оор буюу 1%-иар татвараа төлсөн бол хөнгөлөлтөд хамрагдахгүй
  • Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн гэрчилгээ авсан, тогтмол дүнгээр татвар төлсөн бол хөнгөлөлтөд хамрагдахгүй