Албан татвараас чөлөөлөх орлого /Хувь хүн/

Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө

  • хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
  • хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;
  • гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;
  • Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
  • Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;
  • нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;
  • ХХОАТТ хуулийн 5.9-д заасан хувь хүний цалин, нэмэгдэл;
  • ХХОАТТ хуулийн 22.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого.
  • ХХОАТТ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүнд энэ зүйлд заасан чөлөөлөлт үзүүлэхгүй.