ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг
үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Татварын ерөнхий газар үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх стратегийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг “Кью Сертф” ХХК-иас баталгаажуулан 3 жилийн хугацаатай гэрчилгээг олгосон.
Татварын алба өөрийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу удирдан зохион байгуулах тогтолцоог бий болгон түүнийг тасралтгүй сайжруулах замаар татвар төлөгч, татварын албаны ажилтан албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, хуульд нийцсэн үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.
СҮХБААТАР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО, ЗОРИЛТУУД
- ЧАНАРЫН БОДЛОГО
Мэргэшсэн, ёс зүйтэй хүний нөөц, хамтын ажиллагаандаа түшиглэн хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татварын ухаалаг, ил тод, тэгш, шударга тогтолцоог бүрдүүлэн, сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг хэрэглэгчид хүргэнэ.
- ЧАНАРЫН ЗОРИЛТ
- Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн тасралтгүй сайжруулж ажиллана.
- Гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ туршлага, мэдлэгийг тасралтгүй нэвтрүүлэн албаны чадавхыг нэмэгдүүлнэ.
- Цахимжилтын түвшинг нэмэгдүүлснээр үйл ажиллагааны үр ашигт байдлыг дээшлүүлэн албаны дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, татвар төлөгчид хүргэх үйлчилгээг илүү ухаалаг, хялбар болгох зорилтыг зэрэг хангана.
- Татвар төлөгчийн зан хандлагын эрсдэлийг оновчтой тодорхойлон, хариу үйлдлийг төлөвлөж хэрэгжүүлснээр хууль тогтоомж сайн дураар даган мөрдөлтийн түвшинг тасралтгүй нэмэгдүүлнэ.






