Хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх

Татварын албаны цахим татварын системд хандана.  Ингэхийн тулд  etax.mta.mn цахим татварын системд хандаж, татварын албанд бүртгэлтэй эсэхээ шалгана.  

Үүний тулд etax.mta.mn холбоосоор орж ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛ ШАЛГАХ товч дарж, гарч ирсэн талбарыг бөглөж ШАЛГАХ товч дарна. 

Иргэн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЛГҮЙ бол Цахим татварын системд бүртгэл үүсгэхийн тулд ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-ийн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ хэсэгт ХУВЬ ХҮН товчийг дарснаар бүртгүүлэх цонх гарч ирнэ.  

Хувь хүн татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх вэ

АЛХАМ-1: ХУВЬ ХҮН товчийг дарсны дараа ХУВЬ ХҮН ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ доорх цонх нээгдэнэ.  Хүсэлтийг бөглөж илгээснээр иргэн та татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. 

Иргэн таны татварын албанд бүртгүүлсэн гар утас, цахим хаягт бүртгүүлсэн тухай мэдэгдэж,  цахим татварын системд нэвтрэх нэр нууц үг илгээгдэнэ.   

АЛХАМ-2: Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-д бүртгүүлнэ. Системд нэвтэрч бүртгэлгүй бол Бүртгүүлэх товчийг дарж хэрэглэгч бүртгүүлэх цонхонд шилжинэ.

Татвар төлөгч системд бүртгүүлснээр Цахим татварын системд нэвтрэх хэрэглэгчийн эрх үүсэж бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд мессежээр нэвтрэх нэр, нууц үг ирнэ.  

АЛХАМ-3: Цахим татварын системд өөрийн цахим шуудан, гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орно.   

Цахим сургалт 5. Цахим татварын etax.mta.mn системийн заавар хичээл