Төлбөр гэдэг нь

Төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.  

  1.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  2.  Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
  3.  Агаарын бохирдлын төлбөр
  4.  Ус бохирдуулсны төлбөр
  5.  Газрын тосны нөөц ашигласны төлбөр
  6.  Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
  7.  Газрын төлбөр
  8.  Байгалийн ургамал ашигласны төлбөр
  9.  Усны нөөц ашигласны төлбөр
  10.  Рашаан ашигласны төлбөр
  11.  Ойн нөөц ашигласны төлбөр
  12.  Ан амьтны нөөц ашигласны төлбөр
  13.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  14.  Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр