Бидний түүхэн замнал

2024 оны зорилт: “Хариуцлагатай татвар төлөгчийн жил”

2023 оны зорилт: “Цахим татвар алба 2-р үе шат

2023 онд хэрэгжүүлсэн онцлох ажил:

  1. Цахим татварын алба-2 зорилтын 2 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
  2. Төсвийн татварын орлогын төлөвлөгөөг төсөв бүрээр жигд ханган биелүүлсэн.
  3. Татвар төлөгчийн эрсдэлийн үзүүлэлт, хяналт, шалгалттай холбоотой мэдээллийг “Цахим татварын систем”-д мэдэгддэг болсон.
  4. Бизнес скоринг загварчлал боловсруулж,  үнэлгээг хийсэн.
  5. Зах зээлийн судалгаа болон төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн “Үнийн мэдээллийн сан”-г үүсгэн үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлсэн.
  6. “Зан төлөвийн эдийн засгийн шинжилгээ” хийх, үр дүнд үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон.
  7. Цахим тайлангийн системд холбогдсон татвар төлөгч, татварын албаны тусгай дугаарт холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.
  8. 1800-1288 дугаарын автомат хариулагчийн хэсэгт “Англи хэлний суваг” нээн дуудлага хүлээн авах үйл ажиллагааг нэвтрүүлсэн.

2022 он – Татварын боловсролын жил 2-р үе шат

2022 оны онцлох 10 ажил:

  1. Татварын боловсролын жил – 2 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
  2. Улс, орон нутгийн төсөвт 8.9 их наяд төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн.
  3. ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцооны Олон Улсын стандарт нэвтрүүлж, гэрчилгээ авлаа.
  4. Татвар төлөгчийн бүртгэл, бааз цэгцлэх ажлыг хэрэгжүүлэв.
  5. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг 100% хэрэглээнд нэвтрүүллээ.
  6. НӨАТ-ын тайланг автоматжуулав.
  7. АМНАТ-ийн тайланг автоматжуулав.
  8. Татварын эрсдэлийг тодорхойлох таамаглалын загварчлалуудыг машин сургалтын платформ “Knime”-д боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
  9. Төсөвт байгууллагын төлбөр тооцооны орлогын болон зарлагын урсгалыг хянах, нэгдсэн системийг Төрийн сантай хамтран нэвтрүүлсэн.
  10. Цахим төлбөрийн баримтын системийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүллээ.

2021 оны зорилт: “Татварын боловсролын жил”  

  1. Малчин 192.0 мянган иргэдэд QR код үүсгэн бүртгэлжүүлж, 106.0 мянган иргэдийн системд холбосон. 
  2. ТАЗИ аппликейшн хөгжүүлсэн. Эвлүүлдэг тоглоом, буддаг ном, карт хэвлүүлсэн; 
  3. Шинэ үеийн татварын алба үүсч хөгжсөний 30 жилийн ойг цахимаар тэмдэглэсэн; 
  4. ААНОАТ-ын буцаан олголтоор нийт 856 аж ахуйн нэгжид 8.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон.
  5. Иргэний хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг нийслэлийн хэмжээнд анх удаа цахимаар бүртгэсэн. 
  6. Глобул форум болон Азийн хөгжлийн банктай хамтран автоматоор мэдээлэл солилцож байна.
  7. Зайн сургалтын шинэ системийг хөгжүүлж, үйл ажиллагаанд ашигласан
  8. Төсвийн татварын орлогын төлөвлөгөөг бүрэн ханган биелүүлсэн. (Улсын төсөв – 106.6%, Орон нутгийн төсөв – 103.8%, Нийт – 105.9%)
  9. “Цар тахлын (Ковид) үед Татварын албаны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлсэн.

2020 оны зорилт: “Цахим татварын жил”  

  1. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн татварын багц хуулиар татвар төлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, татварын таатай нөхцөл бүрдүүлсэн нь нийтдээ 52,109 татвар төлөгчдийн 32.5 тэрбум  төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдав.
  2. Төрийн үйлчилгээг цахим болгох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд татвараа “Цахимаар төлж, цагаа хэмнэе” уриаг хэрэгжүүлэн цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан төрийн 134 үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой болсон. 
  3. Дэлхий нийтэд Коронавируст халдвар /COVID-19/-ын  цар тахал тархсантай үеүүдэд иргэдийн орлогыг хамгаалах, татварыг чөлөөлөх. ажлын байрыг хадгалах замаар дэмжлэг үзүүлэв
  4. Татварын алба анх удаа албан тушаалын ангилал, кодыг бий болгож, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/99 дүгээр тушаалаар баталгаажуулав.
  5. Татварын албанд шинээр бүртгүүлэх аж ахуйн нэгж, иргэний бүртгэл 100 хувь цахим болов. 
  6. Иргэний дугаараар татварын үйлчилгээг авах, малчин, тариаланч, хувиараа бизнес эрхлэгч иргэд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулан цахим төлбөрийн баримтыг үүсгэх хялбар шийдлийг нэвтрүүллээ.